Өөрийгөө олох? impossible

Nanachka
1 min readFeb 21, 2021

--

Төгсөх ангидаа өөрийн зорилго, хаана сурах, хэн болохоо тодорхойлчихсон байна гэж боддог байлаа. Гэтэл одоо төгсөх мөч ойртох тусам бүр л эргэлзэж, юу хүсч байгаагаа ч мэдэхээ больлоо.

Гайхалтай ухаантай аав, мундаг эгч нар, зөв ээжийнхээ нөлөөллөөр би багаасаа л Японд сурна гэдэг байлаа. Хоосон мөрөөдөж сууснаас хийсэн зүйлгүй шив дээ. Одоо реалистик харж үзвэл монбүшод тэнцэнэ, тэтгэлэг олно гэдэг тийм ч амархан зүйл биш. Бас Японд амьдрах нь над шиг чөлөөтэй байх дуртай хүнд зохихгүй байх. Япон хэлэндээ дуртай байхаа болиод удаж байна. Ер нь Японд сурах хөшүүрэг минь “Аав минь баярлана даа” гэсэн бодол л байж дээ. Хангалттай хүчтэй хөшүүрэг биш байсан бололтой.

“Өөрийгөө ол” гэдгийг огт ойлгохгүй юм. Өөрийгөө хайж явсаар байгаад гэнэт “Өө энэ байна” гээд барьж авах хэрэг үү? Миний бодлоор хүн алхам тутамдаа өөрийгөө нээж, дуртай дургүй зүйлсээ илрүүлж байдаг. Дараа нь эдгээр олж авсан зүйлс нь өөрчлөгдөж болно. Тэгэхээр насан туршдаа өөрийгөө олж байдаг болов уу.

Энэ карантинаар Англи хэлээ л сайжруулж байна. Ер нь Gap year аваад сайн бэлдээд Америк эсвэл Англи хэлтэй хаа нэгтээ сурдаг ч юм бил үү. Ингэж эргэлзээд яг зорьсон цэг байхгүй болохоор хичээх хүсэл ч төрөхгүй юм. Зорилготой, мундаг явж байгаа үеийн хүүхдүүдээс үлгэр дууриалал авдаг ч хажуугаар нь өөрийгөө голох юм.

За тэгээд болно доо болно. ~There will be an answer, Let it be~

2021.02.21. Nana

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet