Nanachka
2 min readMay 26, 2020

“Эргэлт, сонголт” Ганибалын Амартүвшин

Энэ номонд түүний амьдралын эргэлт, шийдвэрүүд хийгээд боломжийг шүүрч аван үргэлж хамгийн сайнаар хичээсээр амжилтад хэрхэн хүрсэн түүхийг өгүүлнэ. Шинэ үеийн хүүхдүүд бидний заавал унших ёстой ном. Амжилттай яваа хүмүүсийн түүхийг уншихад хэцүү цаг үеүдийг хэрхэн туулж, ямар эрсдэл гаргаж зоригтой сонголт хийсэн зэрэг нь тун сонирхолтой. Энэ номноос олж авах, ухаарах, амьдралдаа хэрэгжүүлэх олон зүйлсийг суралцах болно. Амартүвшин нь уг номоо уншигчтайгаа ярилцаж, зөвлөж байгаа мэтээр бичсэн бөгөөд Гүн Аюурзанатай хамтран ажилласан тул уншихад эвтэйхэн. Энэхүү номноос олж авсан зарим зүйлсээс дурдвал:

- Юм асуухаас ичиж, тэнэг харагдахаас айхгүй.

- Хэцүү ажил руу ч зориглоод дайраад орох.

- Өөрийнхөө сул талыг олж мэд. Алдаа хүртэл хэрэг болно.

- Өөрийгөө бусадтай харьцуулан голохоос илүү тэр чинээгээр бусдаас 2 дахин илүү хичээх.

- Боломж олдоход шүүрч авалгүй алдах эрх залуу хүнд байх ёсгүй.

- Найз нөхдөөс дэмжлэг ирнэ, өрсөлдөгчид чамайг хурцална

- Зорилгынхоо төлөө хэсэгхэн хугацаанд бүхнийг орхиод зүтгэвэл хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт ирнэ.

- Алхам алхмаар, өөрийн хүчээр алхсан зам л амттай.

- Залуу хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол жинхэнэ эх оронч үзэл, эх оронч үйл хэрэг.

- Шийдвэр, эргэлт, сонголт- зөв цагт нь орох, зөв цагаа мэдэрч гарах

- Бид одоо ямар боломжтой, сайхан нийгэмд амьдарч буй.

- Аль сургууль чамд хамгийн үр өгөөжтэй вэ гэдгийг судалж сонголтоо хийх.

-Гэр бүл, найз нөхөдтэйгөө аз жаргалтай харилцааг буй болгож, эерэг нөлөө үзүүлэх л жинхэнэ бөгөөд хамгийн чухал амжилт. Үүнийг залуу насандаа олж анзаардаггүй юм билээ.

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet