Шинэ он

Nanachka
2 min readJan 1, 2024

Жилийн өмнөх нийтлэлээ уншаад жаахан шантарчихлаа. Дадлага олж чадаагүй, ухаантай шийдвэрүүд тийм ч их гаргаагүй, таргалсан, бас өөрийгөө хангалттай хайрлаагүй. Ууг нь Нандиа нь зөндөө хичээсээн. Хүслээр болдоггүй хорвоо юм даа, хөөрхий. Өмнө жил гадаадад сурч байгаадаа баяртай байсан бол одоо би Computer Science сурмааргүй байна. Энэ сургууль, зарим багш нар, оюутнууд таалагдахгүй байна. Мэргэжлээ өөрчилье гэхээр би өөр юунд дуртай бас сайн гэдгээ мэдэхгүй байна.

Everyone’s lost at 25 — One Day (2011)

Зөндөө аялсан, ядарсан, шархалсан, гомдсон, сурсан жил байлаа. Өвөл ажилласан мөнгөөрөө ганцаараа Чех явсан, нэг хүн намайг өөртөө дасгачихаад хаячихсан, найзтайгаа байранд нүүж орсон, ээж ирээд хамт аялсан, гэнэт Монгол яваад ирсэн, найзыгаа алдсан гэдгээ мэдсэн, клубын дарга болж эвэнтүүд зохион байгуулсан, эцэст нь хамгийн хэцүү 3-р семестерийг давахдаа нэг хичээл дээр унав. Би 2023 онд ийм зүйлд хүрсэн гээд хэлчих зүйл алга даа.

“Энэ жилд илүү ухаантай шийдвэр гаргадаг, өөрийн бодол хүслээ дагадаг, гэнэн биш илүү зивүүн болох хэрэгтэй.” гэж жилийн өмнө бичжээ. Одоо хүртэл гэнэн people pleaser, хүмүүсээр өөрийгөө шархлуулдаг, юу хийж амьдрахаа мэдэхгүй, буруу шийдвэр гаргаж бүтэлгүйтэж явах юм даа. Харин энэ жил би бусдыг тоохгүйгээр өөртөө төвлөрдөг, тайван, хүнийг мартаж чаддаг, өөрийгөө хайрладаг болмоор байна.

2023 онд сурсан, 2024 онд хэрэгжүүлмээр байгаа зүйлс:

  • Шалгалт, даалгавар, найз залуу мэтийн жижиг зүйлсээс болж их стрессдэж байвал энэ дэлхий дээр тэсэж үлдэж чадахгүй шүү. Хүний амьдралд зөндөө том асуудлууд байна. Миний эргэн тойрны хүмүүс жижиг асуудлуудаас болж зовж байгаа нь надад нөлөөлөх албагүй, зүйлсийг том зургаар хараад өөрөө л хичээ. Амьдралын өөр үеүдэд хүмүүс өөр асуудалтай тулгарна. Одоо манай үеийнхэн хичээл, дадлаганд санаа зовдог бол ажил дээр гарах үед мөнгө, гэрлэлт, хүүхдээс болж стрессдэнэ.
  • Хүнийг танихад үнэхээр л их цаг орох юм даа. Энд ирээд хүмүүстэй найзлаад 1 жил болж байж л хэнд нь хэр их итгэж болохыг мэддэг боллоо. Үнэнч, намайг ойлгодог найзыг олох ямар хэцүү юм бэ? Яагаад ихэнх хүмүүс ийм худалч юм бэ? Инээсэн бүхэн нөхөр биш гэж, хүнд битгий амархан итгэлээ өгөөрэй.
  • Хүнийг мартаж сурах. Өөрийгөө зовоогоод л олон юм ургуулж бодохоо болиод одоодоо амьдар.
  • Амьдралын идэвхтэй хэв маягтай байх: тогтмол дасгал хийх, нойр сайн авах, эрүүл хооллох.
  • Үр бүтээлтэй байх: ном унших, код бичих, шинэ зүйлс турших, Герман хэл сурах, найзуудтайгаа хөгжилдөх, танилын хүрээгээ тэлэх.
  • Өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлах.
  • Хийх дуртай бөгөөд сайн зүйлээ олох.

Нээрэн миний амьдралын зорилго энэ жил биелэх гэж байгаа, Taylor Swift-ийн тоглолтыг үзнэ😭 Тэр болтол л амьд байх юм шүү Нандиа:> Зун дадлага олж чадвал Монгол явахгүй ээ, гүрийгээд сайн дүнтэй төгсөөд ажилд орох нь хамгийн чухал. Үнэхээр мэргэжилдээ дургүй байвал төгсөөд юугаар хаана сурахаа шийдэх хэрэгтэй. Энэ жил миний ирээдүйг шийдэх чухал жил болох нь ээ, бүх зүйлс надаас л шалтгаална. 頑張ってね❤️

2024.01.01. nana having a little hangover

beautiful Vienna

--

--

Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚