Nanachka
2 min readMay 26, 2020

“Сорхугтани” Роман Б. Сарантуяа

Сорхугтани хатны гайхалтай ухаан, үргэлж холыг харж зөв шийдвэр гарган үр хүүхдээ сурган хүмүүжүүлж буй нь биширмээр. Хүнд хэцүү үед эмэгтэй хүний сэтгэлийн хаттай, зоригтой чанар хийгээд энэрэнгүй сайхан сэтгэлийг уг номонд яруу тодоор харуулсан. Тэрээр түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хатдын тоонд зүй ёсоор орох билээ.

Хэрэйд аймгийн Сорхугтани Чингис хаанд бараалхан бага хүү болох Тулуйтай гэрлэв. Түүний аав амиа алдаж, ээжээс нь өөрцгүй Өэлүн эх, үргэлж Сорхугтанид сайн ханддаг байсан Чингис хаан мөнх бусыг үзсэн. Удалгүй эр нөхөр нь хаан ах Өгөөдэйн төлөө золио болон тэнгэрт хальж Сорхугтани хатан өнчин хүүхдүүдтэйгээ бэлэвсэрч үлдэв. Энэ олон хагацлыг туулан гарч, үр хүүхдүүдээ хамгийн сайнаар хүмүүжүүлэн өсгөж, улс орон, ард түмнээ зөв зам руу чиглүүлэн авч явсан нь үнэхээр бахархууштай. Зөвхөн Сорхугтани хатан л энэ бүхнийг хийж чадах байсан мэт.

Энэ номонд 13-р зууны Их Монгол улсын хагас зуун жилийн түүхийг Сорхугтани хатны амьдралтай холбон харуулна. Эзэнт гүрний уналт, босолт, эмх замбраагүй байдал дунд Сорхугтани хатан зөв шийдвэрүүдийг гаргаж, ухаалгаар бүгдийг даван гарна.

Тэрээр эзэн хааны суудлыг Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжүүлсэн бөгөөд 400 жилийн туршид Их Монгол улсын эзэн хааны суудлыг Сорхугтани хатны үр сад авч явсан билээ.

Их Монгол улсыг мандан бадруулж байсан хаад ч Сорхугтани хатны үгийг сонсож, түүний ухааныг биширдэг байсан билээ.

Амжилттай яваа эр хүн болгоны ард гайхалтай нэгэн бүсгүй байдаг.

“Эмэгтэй хүний хувь заяа гэдэг өөрийн хүслээр биш бусдын тааллаар явдаг амьдралын хатуу жам юм даа.”

— Сорхугтани хатан

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet