Зүгээр л бичмээр санагдаад

Nanachka
2 min readNov 12, 2020

--

Ойрд хичээл ном гээд medium-ээ ч бүр мартчихаж. Ямар ч зорилгогүй энэ нийтлэлээ эхлүүлье.

Хэдэн сарын өмнө карантинд байсан Нандиаг бодоход одоогийн би их жаргалтай байна. Зүгээр болно доо гэж удаан бодсоны эцэст ийм үе ирдэг л юм байна.

Сургууль дээр найзууд, үеийнхэнтэйгээ хөгжилдөх нь гоё ч үнэхээээр ядарч байна. Төгсөх анги юм чинь ядрахгүй гээд яах вэ гэж өөрийгөө хүчлээд л өглөө 4:30-аас сэрүүлэг тавьна. Хичээл дээр тэсгэлгүй зүүрмэглэнэ. Өөрийгөө ингэж их хүчлэлээ гээд өмнөх шигээ суга хэвээр байгаа юм шиг. Заримдаа би чинь чадаад байгаа юм биш үү гэж бодно, хааяа юу ч чадахгүй loser гэж бодно. Өсвөр насны хүүхдүүд бүгд ингэж боддог байх дөө.

12-р анги чинь дурсамжаар дүүрэн байх ёстой биз дээ? Хичээлийн стресс, сургуулийн асуудал, ядарсан царай, шантралаар дурсамжаа дүүргэмээргүй л байна шд. Бас балай korono гэж юм амьдралын минь хамаг сайхан мөчүүдийг хулгайлчихлаа. Өчигдөрөөс бас л карентилчихсэн(ийм үйл үг байдаг ч юмуу). Цаашдаа үргэлжилж магадгүй. Яана даа😞 Надаас гадна хэдэн сая, тэрбум хүмүүс бас хэцүү байдалд байхад би ганцаараа мэт аашлаад ч яахав. Гэхдээ л fuck u korono😠

Би ойрд өөрийнхөө муу талуудыг их олж мэдэж байгаа. Ер нь өөрийгөө л боддог, харамч золиг байна лээ. Бас хааяа найзуудтайгаа сонин харьцаж, муухай мэдрэмж төрүүлдэг (Бүр заримдаа айдаг гэсэн). Сэтгэлийн хаттай ч биш, жаахан зүйлийг удаан бодож шаналдаг. Хүн таньж чаддаггүй. Буруу үед буруу зүйл хэлнэ, дараа нь үргэлж харамсдаг. Хайртай хүмүүстээ хангалттай анхаарал халамж тавьдаггүй. Мангар нандиа шүү. Одоо тэгээд яах вэ дээ. Засахыг хичээсээр байх болно, гэхдээ хэзээ ч төгс болохгүй юм чинь:>

Зүгээр л бичмээр санагдаад бичлээ. Жаахан үнэ цэнгүй нийтлэл болчихлоо, ごめん🤍

2020.11.12. Nana

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet