Nanachka
1 min readAug 15, 2020

Ер нь заавал номер нэг байх албатай юм уу? Бусадтай өөрийгөө харьцуулж, өрсөлдөж, бусдаас хамгийн лаг нь байхын тулд хичээх юм уу? Өөрөө өөрийнхөө номер нэг нь байя л даа.

10 жилийн хэрэгтэй хэрэггүй баахан хичээлээ бүгдийг нь хийх албатай гэж үү? Зарим даалгавраа хаяад нэг өдөр ч болтугай эрт унтаж болно шдээ.

Алдаа гаргаж, буруу зүйл хийсэндээ гэмшээд сэтгэл санаа тайван бус байна уу? Ганц алдаанаас болж хүмүүс чам руу чичилж байвал дотроо нөгөө хараалаа хэлээд зүгээр л орхи. Үнэндээ алдаа ч чамд тус болно. Бусдын юу гэх огт хамаагүй. Бүгдийг зөв хийхийг хичээдэг хүмүүс алдаанаасаа суралцах боломжийг алдаж байдаг.

Хамгийн мундаг, алдартай, баян нь биш зүгээр л энгийн нэгэн баймаар байна. Бүгдийг зөв хийдэг биш бүдэрч унаад босдог баймаар байна. “Чанга охид уйлдаггүй” биш дэлбэртлээ уйлчихаад толинд хараад нулимсаа арчаад инээмээр байна. Өөрийгөө дэлдэн чих, өргөн хамартай нь хайрламаар байна. Хайртай хүмүүсийнхээ дэргэд дуртай зүйлээ хийгээд, амьдралын энгийн зүйлсээс аз жаргалыг мэдэрч, бусдад аз жаргал бэлэглэмээр байна.

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet