Bonjour! 2023

Nanachka
2 min readJan 2, 2023

--

Сая өмнө жилийн нийтлэлээ уншаад өөрөөрөө хөөрхөн бахархах сэтгэл төрж байна шүү. Яг бичсэнээр нь би хаа нэг газар хүссэн сургуульдаа орчихсон, илүү дээр Нандиа болчихсон, нийтлэлээ бичээд сууж байна. Ямар гоё юм бэ? Гадаадад тэтгэлгээр сурахыг ямар олон жил мөрөөдөж, чадахгүй нь гэж стрессдэж, тасралтгүй хичээж ирсэн билээ. Keep going!

Энэ жил үр бүтээмжтэй, арай адал явдалтай, олон сургамжтай болж өнгөрлөө. МУИС-д сайн дүнтэй сурсан, 2 газар дадлага хийсэн, шүд өвдөж бас хордлого авч зовсон, playtime яваад муухай шартаж үзсэн, гадаадад анх удаа ганцаараа амьдарч эхэлсэн, эхний семестер сайн сурсан, сурангаа ууж, шоудаж үзсэн, нэг сарын дотор үерхээд салсан, найзуудтайгаа аялаад ирсэн, жилийн сүүлийн өдөр нь тасарч үзэв. Залуу насан дээрээ хийж, мэдэрч үзэх л зүйлс байх.

Өөрт гарсан сайн өөрчлөлтүүд бол нийтэч болсон, өөртөө илүү итгэлтэй болсон, харилцааны чадвар сайжирсан, бас илүү independent болсон. Энэ жилд илүү ухаантай шийдвэр гаргадаг, өөрийн бодол хүслээ дагадаг, гэнэн биш илүү зивүүн болох хэрэгтэй.

2022 онд сурсан, 2023 онд хэрэгжүүлмээр байгаа зүйлс:

  • Өөртөө итгэлтэй, өөртөө хайртай, өөрийнхөөрөө бай.
  • Эрэгтэй хүнд ер нь итгээд хэрэггүй. Яагаад ийм хогийн юм гэж гомдоллож байснаас адилхан зивүүн л байя.
  • Аялах үнэхээр гоё юм билээ. Одооноос мөнгөө гадуур хооллох, уух, илүү зүйлд зарцуулахгүй. Чадахаараа мөнгөө цуглуулаад сайн аялмаар байна.
  • Хүмүүсийг дагаж мэдэхгүй зүйл рүүгээ шуурч орж болохгүй.
  • Монголд ажиллаж амьдармааргүй, төгсөөд гадаадад хаа нэгтээ ажилламаар байгаа учир одооноос сайн хичээх ёстой. Энэ зун дадлага олж хийгээрэй.
  • Өөрөө өөртөө зөв, юу хийж байгаагаа мэдэж байхад don’t give a damn what people say.

Нандиа том болсоор, юм үзсээр байна даа. Алдаж оноод амьдрах ч гоё байна шүү. 2023 ондоо ухаантай шийдвэрүүд гаргаад, мэргэжилдээ туршлага хуримтлуулаад, Taylor Swift-ээ үзээд, өөрийгөө хайрлаад, эрүүл амьдралын хэв маягаа алдахгүй байгаарай.

2023.01.02 Nana in Budapest.

One of the few sunny days

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

Responses (1)