“Miss americana” баримтат киног үзсэн чинь сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь ээ. Мэдээж дотрохоо яаж гаргах билээ? Бичнэ. Ингээд хамгийг хайртай хүнийхээ тухай чадан ядан өгүүлье✨
Taylor Swift бүх дуугаа өөрөө бичдэг бөгөөд түүний дуунуудыг сонсоход өдрийн тэмдэглэлийг нь уншиж байгаа мэт мэдрэмж авдаг.
Багаасаа Taylor Swift сонсож, дуунуудтай нь хамт өссөн тул түүнийг бүр мэддэг юм шиг санагддаг❣️
Би Taylor-ын түүхээс олон зүйлийг сурч, түүнийг сэтгэл зүрхнээсээ хайрладаг. Энгийн хөдөөний охин хүн бүрийн мөрөөддөг хүн болж чадсанаас, өөрөө дуугаа зохиохдоо ямар их аз жаргалтай байдгаас, маш их шүүмжлэлийг тэвчээд давж гарснаас, үргэлж өөрийнхөөрөө бөгөөд хөдөлмөрч байдгаас, хэзээ ч муудалгүй үргэлж сайжирч байдгаас нь үнэхэээр их үлгэр дууриалал авдаг.
Ингээд Taylor Swift-ын тухай мэддэг бүхнээ товчлон бичье.
Pennsylvania-аас гаралтай тэрээр багаасаа шүлэг, дуу зохиох авьяастай байсан бөгөөд 16 насандаа анхны Country album-аа гаргасан. Тэр үедээ Country дуугаар No1 болсон хамгийн залуу эмэгтэй гэдгээрээ алдаршсан. Дараа нь. Fearless албумаа гаргаж, 2009 оны. Artist of the Year болсон. Түүний “Love Story”, “You Belong with Me” дууг сонсоогүй хүн ховор биз ээ. “You Belong with Me” дуугаараа Best Female Video аваад тайзан дээр үг хэлж байтал гэнэт Kanye West гарч ирээд “Beyonce бол хамгийн шилдэг нь” гэчихээд буучихсан. Мэдээж Taylor маш эвгүй байдалд орж, энэ явдал интернетээр нэлээн сенсаци болсон.
2010 онд 3 дахь албум болох Speak Now гаргаад мөн л олон шагнал авч, аялан тоглолтоороо $123 сая олсон.
2012 онд гаргасан Red албум нь Country биш илүү поп талдаа гэж зарим нь шүүмжилж байсан. Red нь хамгийн их салалтын дуутай албум. Олон хүнтэй үерхээд тэд нартаа зориулж дуу бичдэг гэж хүмүүс мэднэ дээ. Тэр хэтэрхий туранхай, өндөр, үнэхээр үзэсгэлэнтэй тул зарим хүмүүс түүнд зүгээр л дургүй байсан.
Тэрээр олон хүмүүстэй болзож, муухайгаар дуудуулсаар л байлаа. 2016 оноос. Joe Alwyn- тай болзож эхэлсэн бөгөөд одоог хүртэл тэд хамтдаа аз жаргалтай байгаа.
Түний 5 дахь албум 1989 нь 2014 онд гарсан бөгөөд жинхэнэ boom хийсэн. Ингээд л яг поп дуучин болсон юм. 1989 аялан тоглолт бол миний хувьд хамгийн гайхалтай нь. Тэр жилдээ Grammy-с. Album of the Year авсан бөгөөд уг шагналыг 2 удаа авсан анхны артист юм. “Зөвхөн The Beatles хийсэн зүйлийг Taylor Swift хийж чадлаа” гэж хүмүүс хэлж байв.
Гэтэл Kim Kardashian болон нөхөр Kanye West-с болж Taylor маань дэлхий даяар олон хүмүүст үзэн ядагдсан. Kanye, Taylor хоёрын утсаар ярьж байсныг Kim бичиж авч янзлаад интернет дээр байршуулсан. Тэр үед #TaylorSwiftIsOverParty хаштаг од болж байсан бөгөөд түүнийг хорт могой, хохирогч болж харагдах гэж хичээсэн зэргээр доромжилж байлаа. Бүр Kanye West дуундаа Taylor-г. “I made that bitch famous” гэж оруулсан. Үнэн нь илэрсэн боловч цуу яриа тарсан шигээ олон хүнд хүрч чадаагүй нь харамсалтай. Энэ явдлаас хойш бараг нэг жил Taylor хэнд ч харагдаагүй.
2013 онд David Mueller гэх DJ Taylor-т хүрсэн(буруугаар) хэмээн 2017 онд буруутгасан. Mueller-г ажлаас нь халсан бөгөөд бүр шүүхдэж, Taylor-с хэдэн сая доллар нэхэмжилсэн. Мэдээж түүнд нэг ч доллар өгөөгүй.
Удаан хугацаанд сураггүй байсаар 2017 онд Reputation албумаа гаргав. Уг албумны эхний single “look what you made me do”-г үзэн яддаг, өөрт нь муу зүйл хийсэн хүмүүст зориулсан. Бас том аялан тоглолт хийсэн. Харамсалтай нь grammy-д нэр дэвшиж чадаагүй бөгөөд шууд дараагийн албумаа хийж эхэлсэн.
Ингээд Lover албумаа 2019 онд гаргаад. Artist of the Decade шагналыг авсан. 2020 онд гаргасан “Miss Americana” баримтат киног би 2 удаа үзээд уйлсан. Багаасаа Taylor Swift сонсож, дуунуудтай нь хамт өссөн тул гарсан бүх дуунууд нь дурсамж сэдрээж, үнэхээр их сэтгэл хөдөлгөсөн.
Taylor маш туранхай байсан үеэсээ таргалсан тул хүмүүс бас л муугаар хэлцгээж, зураг нь интернетээр хөвөрнө. “Өөрийгөө өвдсөн байгаагаар харснаас тарган байгаагаар харсан нь дээр ” гэж баримтат кинон дээрээ хэлсэн. Одоо харин ч илүү эрүүл харагдаж байгаа.
2020 оны карантины үеэр тэр олон дуу бичиж, Folklore албумаа гаргалаа. Энэ албум нь бусад албумнаас өөр, бүх дуу нь зөөлөн, уянгалаг. Өмнөх туранхай, дэггүй охин маань намба суусныг энэ албумнаас би илүү олж харсан. Ярьж байгаа нь, зохиож байгаа дуу нь цаанаа л нэг… Түүнд. Joe Alwyn нөлөөлж, илүү жаргалтай, тайван болгосон гэж би боддог. Тэр хоёр 4 жил хамт байгаа бөгөөд харилцаагаа ил гаргадаггүй. Гоё мэдээ хэлэхэд, Exile ба Betty-г хамтран зохиосон хүн бол Joe. Бүр миний хамгийн дуртай дуунууд шүү.
Тэгээд энэ жилийн дахиад нэг surprise, evermore. Жилд 2 албум гаргана гэж үү, хэзээ ч зогсолтгүй хөдөлмөрлөх юм даа. Энэ хоёр албумны дуунуудыг бүтээхэд маш олон хөгжимчид, продюсерууд оролцсон нь сонсоход л мэдэгдэнэ. Ялангуяа Evermore-ийн дуунуудын ард явж байгаа тансаг хөгжимүүдийг чихэвчээ зүүгээд сонсоход. тайвшралыг өгнө. Evermore-ыг. Folklore-ын “sister record” гэж нэрлэсэн. Willow дууны клип нь cardigan-ы үргэлжлэл байдаг. Joe Evermore дууг хамт зохиож, төгөлдөр хуурыг нь дарсан.
Тэрээр 31 насандаа 9 album гаргаж, 362 шагнал хүртэж, Artist of the Decade болсон. Шинэ album гаргах бүртээ илүү сайжирч, өөр хэв маягтай болж байдаг. Бүх дуунууд нь үнэ цэнэтэй бас хайрламаар.
Taylor Swift бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Дуунууд нь уйтгарлах үед минь аргадаж, баяртай үед улам баяр нэмдэг. Харж ч байгаагүй хүнээ ингэж их хайрлана гэдэг сонин шүү. Тоглолтыг нь үзэхийг 10 жилийн турш мөрөөдөж байна🥰
Forever & always ✨ 2020.12.15