I can’t be alone

Nanachka
2 min readJun 8, 2023

--

Ганцаараа байж чадахаа байж дээ. Сургууль руу явахаа болиод өөртэйгөө арай их цаг өнгөрүүлдэг болсон чинь бүр хийх юмаа олж ядаад зүгээр л гарж хүмүүстэй цагийг өнгөрүүлмээр санагддаг болж. Өөрийгөө суга байна гэж мэдрээд л. Хэн нэгнийг хажуудаа байгаасай гэж хүсээд л. Юун одоодоо амьдрах, толгойндоо дандаа тэнэг зүйлс төсөөлөөстэй. Хичээлээ сайн хийгээд шалгалтууд дээрээ алаад байгаа ч хангалттай үр бүтээмжтэй байж чадахгүй байна. Хичээвэл чадна л даа, зүгээр л залхуу бас comfort zone-доо гацчихсан. Сая бүр уйдсандаа Bumble татав. Бүтэлтэй юм болохгүй гэдгийг мэдсээр байж хайран хэдэн минут, цагийг утсаа оролдож өнгөрөөв өө. Бас турна гэж олон сар хичээсээр хоолтой их муу харилцаатай болчихож. Binge eating хийчих гээд дуртай зүйлсээ авахаа больсон. Нэг өдөр арай их идчихвэл өөрийгөө зүхнэ. Ингэж зовж турж байгаагүй л юм даа. Сэтгэл санаанаас болоод бие өөрчлөгдөж байгаа юм уу хайшаа юм.

Энэ зун дадлага олж хийнэ гэж зориод байсан хударч байна дөө. Харин намар болтол өөрөө сайн хичээгээд жинхэнэ дадлага хиймээр байна. Гэр бүлээсээ тусдаа амьдрахаар мөнгөнд санаа зовно гэж нэг асуудал. Дараа сараас байр луу нүүж байгааг ч хэлэх үү, өөрөө мөнгө олох хэрэгтэй байдаг:(

Хүмүүс ер нь гэртээ юу хийдэг юм бэ гэж бодох шиг. Би бол хичээлээ хийх үедээ хийчихээд л гарч хотоор зугаалмаар, ууланд гармаар, өөр хотуудаар аялаж үзмээр, шинэ зүйлс туршмаар байна. Хэн нэгэнтэй хамт ярилцаад, инээлдээд, амьдралын сайхныг амтлан суумаар байна. Ууг нь өөртөө хайртай хүн бол ганцаараа цагийг өнгөрөөх дуртай, ганцаараа 100% fun байж чаддаг байх. Би өөртөө хангалттай хайртай байж чадахгүй л байна даа. Толинд хараад л гэдсээ үзэн ядна, чат ирэхгүй байхад хэн ч намайг тоодоггүй гэж бодно, хангалттай сайн биш байна гэж гутарна. Ууг нь хөөрхий Нандиа хичээгээд л байгаа. За зүгээр дээ, энэ л амьдрал.

Нээрэн ээж яг сарын дараа ирнэ. Хэсэг ханьтай гоё байна даа. Охин нь ямар биеэ даасан, mature, ухаантай гэдгээ харуулна аа:) Харин ирэхээр нь уурлаж муухай ааш гаргалгүй тэвчээртэй байна шүү.

Аль хэдийн их сургуулийн минь 1/3 дуусчихлаа гэж үү дээ? Арай хурдан байна аа. Саяхан л ирээд учраа олохгүй тууж явсан санагдана. Утасныхаа зурагнуудыг гүйлгэхээр харин зөндөө зүйлс хийсэн ч юм шиг. Сайхан, муухай цаг мөч бүрийг тэнд нь л мэдэрмээр байна. Явуулах ёстой хүмүүсээ тавьж явуулаад, дараагийн шинэ хаалгаа нээгээд, адал явдлуудтай учраад бас алдаж оноод амьдармаар байна. Буруу шийдвэрийг хэн бүхэн л гаргадаг биз дээ? Алдаж байж л суралцдаг хорвоо юм даа. Зарим зүйлийг бүр хэд хэд алдаад сурахгүй л байна. Зүгээр дээ, гичээж л явна.

Хамгийн рандом нийтлэл боллоо. Зүгээр л ганцаараа байж тэвчихгүй, гармаар байгаа ч юу ч хиймээргүй, яг одоо залгаад уулзая гэх хүнгүй сонин байдалд бичсэн бичвэрээ ингээд өндөрлүүлье.

2023.06.08 nana in korosi

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet