“Breaking the Habit of Being Yourself” by Dr. Joe Dispenza

Nanachka
5 min readFeb 26, 2022

--

Хүн бүр өөртөө update хийж, өөрчлөгдөхийг хүсдэг ч нөгөө л өмнөх бодлоо бодож, хийдэг зуршлуудаа хийсээр байвал хэзээ ч хүссэндээ хүрч чадахгүй. Шинэ “би”-г бий болгохын тулд өмнөх өөрийгөө үгүй хийх хэрэгтэй бөгөөд бодол, мэдрэмж 2 нийцсэн үед л өөрлчөлт ирнэ гэдэг энэ номын гол санаа юм. Зохиолч Dr. Joe Dispenza нь хүн яаж бодлоо өөрчилснөөр амьдралаа өөрчилж болохыг квант физик, тархи судлал, химийн талаас нь маш ойлгомжтойгоор тайлбарласан. Мөн бясалгалын тусламжтай энэхүү өөрчлөлтийг хэрхэн хийх алхамуудыг тусгасан. Ингээд энэхүү номноос ойлгосон санаануудаа товчлон бичье ээ.

Бид квант ертөнц дахь бүх зүйлстэй холбоотой. Хэрэв та амьдралдаа тохиож болох ямар нэг үйл явдлыг төсөөлж чадаж байвал тэрхүү үйл явдал нь квант ертөнцөд аль хэдийн оршдог. Хүн бодол, ажиглалт, мэдрэмж, байгаа байдлаа өөрчилснөөр тэрхүү квантад байгаа боломжит үйл явдлыг бодит болгож чадна.

Quantum creating only works when your thoughts and feelings are aligned.

Хэрэв та өмнөх шигээ ижил бодол бодож, ижил үйлдлийг хийж, өдөр бүр ижил сэтгэл хөдлөлийг мэдэрч байвал та амьдралдаа өөр, шинэ зүйлс тохиолдоно гэж найдах хэрэггүй.

If you stay the same person, you can’t expect a new outcome.

Бид анхаарлаа төвлөрүүлэх үед тархи нь төсөөлөл, бодит байдлыг ялгаж чаддаггүй. Туршилтаар гарны дасгалыг биеэрээ хийсэн болон оюун санаандаа хийсэн хүмүүс бүгд гарны булчингаа нэмэгдүүлж чадсан. Биеэ хөдөлгөхгүйгээр ямар нэг зүйлийг хийж байна гэж төсөөлөхөд биед нь өөрчлөлт гарсан гэсэн үг юм.

Бид амьдралынхаа туршид нэг өнгөрсөн үйл явдлыг хэдэн мянган удаа ой тойндоо сэргээх чадвартай. Өнгөрсөн үеийн танил мэдрэмжүүдээ дахин санах үед өнгөрсөнтэй холбоотой химийн мэдрэмжүүд биед дохио өгдөг. Эдгээр химийн тасралтгүй байдал нь бие махбодийг өнгөрсөн үеийг дахин туулж байгаа гэдэгт итгүүлэхэд хүргэдэг тул бид тэр ижил сэтгэл хөдлөлийг дахин мэдэрсээр байдаг. Олон хүмүүс шинэ хувь тавиланг бүтээхийн төлөө тэмцдэг ч өнгөрсөн дурсамжаа даван туулж чаддаггүй. Хэрэв бид үргэлж ижил мэдрэмжээ авсаар байх юм бол хэзээ ч шинэ зүйлийг мэдэрч чадахгүй.

Биднийг 30-аад насны дунд үе хүрэхэд хувийн зан чанар бүрэн бүрэлдэн тогтдог. 35-аас дээш насны хүмүүс өөрсдийн зан үйл, хандлага, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, зуршил, ур чадвар, хариу үйлдэлтэйгээ хамт программчлагдсан байдаг — Өөрийнх нь 95% орчим нь автомат болсон. Бид юу бодож, хийж байгаа, эсвэл юу мэдэрч байгаагаа ухамсарлахаа болих үед зуршлаараа амьдарч эхэлдэг.

The greatest habit we must break is the habit of being ourselves.

Бид ямар нэг үйлийг маш олон удаа давтан хийхэд бидний бие оюун ухаанаас илүү мэддэг болчихдог. Жишээ нь та өөрийн пин кодоо санахгүй үедээ зүгээр л утсаа барихад хуруунууд тань кодыг хийж байсан тохиолдол бий юу? Таны бие тархинаасаа илүү сайн мэддэг болтлоо энэ үйлийг олон давтаж, үүнийг зуршил болгочихсон хэрэг.

When the body remembers better than the conscious mind — that’s called a habit.

Нийт өвчний 5% хүрэхгүй нь генийн эмгэгээс үүдэлтэй байдаг бол 95% нь амьдралын хэв маягийн сонголт, стресс, хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалдаг.

Бидний ген өөрчлөгдөж болдог. Бодол санаа, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, зан байдлаа өөрчилснөөр бид эсүүддээ шинэ дохио илгээж, тэдгээр эсүүд нь удамшлын зураглалыг өөрчлөхгүйгээр шинэ уураг ялгаруулдаг. ДНХ код нь хэвээр байх боловч эс шинэ замаар идэвхжсэний дараа өөрчлөлтийг бий болгож чадах юм.

We can signal our genes to rewrite our future.

The three brains
  1. Neocortex (thinking brain) — Мэдлэгийг боловсруулаад дараа нь сурсан зүйлээрээ амьдрахад тусалдаг. Та олж авсан шинэ мэдлэгээ хэрэгжүүлэхдээ үргэлж шинэ туршлагыг бий болгох болно. Knowledge is for the mind

2. Limbic brain (emotional brain) — Өмнөх туршлагыг санахад туслах химийн бодисыг үйлдвэрлэж, урт хугацааны дурсамжийг бий болгоход тусалдаг. Сэтгэл хөдлөл оролцсон онцгой үйл явдлыг хүн илүү санаж чаддаг нь тархины энэ хэсэгтэй холбоотой. Experience is for the body.

Knowledge without experience is merely philosophy; experience without knowledge is ignorance.

3. Cerebellum — Маш автомат болсон бодлууд, хандлага, зан үйлийг хадгалдаг.

Тархи шинэ дадлыг бүтээх үйл явц: Эхлээд дотоод сургуулилт(conscious mental rehearsal)-аар дамжуулан neocortex мэдлэгийг шинэ арга замаар идэвхжүүлнэ. Дараа нь бидний бодол туршлагыг үүсгэж, limbic тархиар дамжуулан шинэ сэтгэл хөдлөлийг бий болгодог. Эцэст нь, бидний бодол, бие 2 нэгдмэл байдлаар ажиллаж элхэл үед cerebellum нь бидэнд шинэ өөрийгөө цээжлэх боломжийг олгодог бөгөөд энэ шинэ төлөв байдал нь бидний далд ухамсарт сууж өгөх юм.

Gap

How we appear — Бусдад тодорхой дүр төрхийг харуулахын тулд бидний хийдэг бүх зүйлс. Who we really are — Бид гадаад орчинд сатаараагүй байх үед төрдөг мэдрэмж буюу өөрсдөөсөө нуудаг зүйлс. Гаднаасаа харагдаж буй та болон дотроо байгаа та 2-ын зайг ойртуулж, gap-ыг хаах хэрэгтэй. Уурлах, айх, гутрах, ичих, буруутай санагдах, ичих, өөртөө эргэлзэх зэрэг таныг дотоод өөрийнхөөрөө байхад саад болж буй мэдрэмжүүдээ unmemorize хийснээр энэ gap-ын 2 тал нийлэх болно.

Бид таатай бус мэдрэмжээ алга болгохын тулд гадаад орчин дахь ямар нэг зүйлийг өөрчилдөг эсвэл донтуулдаг зүйлс рүү тэмүүлдэг. Жишээ нь би бухимдсан үедээ дуу сонсох, кино үзэх, эсвэл амттай зүйл идэж өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Хүн бүр өөрийгөө дээрдүүлэх ямар нэг аргатай байдаг биз. Тэр донтолтууд нь ихэнхдээ та яг хэн бэ гэдэгтэй бус гадаад орчинтой болбоотой байдаг. Асуудал нь гэвэл энэ донтолтыг хийх бүрт дараагийн удаа арай их шаардлагатай болно. Үнэндээ дотоод ертөнцийг өөрчлөхийн тулд гадаад ертөнцийг ашиглах нь нөхцөл байдлыг улам дордуулдаг. Хэрэв донтогчид илүү ихийг авч чадахгүй бол улам бухимдаж, илүү хоосон болдог. Эцсийн эцэст юу ч хэзээ ч хангалттай байдаггүй.

What you are left with is who you really are.

Өөрийнхөөрөө байх зуршлаасаа салахад саад болж буй гол зүйл бол хүрээлэн буй орчин, бие махбодь, цаг хугацаатайгаа (The Big Three) тэнцүү сэтгэж, мэдрэх явдал юм.

Хэрэв та хуучин, дассан өөрийнхөө ухамсаргүй талуудыг ажиглаж, тодорхойлж чадвал илүү ухамсартай болох бөгөөд өөрийнхөө тухай аливаа зүйлийг өөрчлөх үйл явцыг эхлүүлнэ.

Unlearn who you used to be.

Тэгэхээр хэрхэн өөртөө илүү ажиглагч болж; бие, хүрээлэн буй орчин, цаг хугацаатай сэтгэл хөдлөлийн холбоогоо тасалж; gap-ыг хаах вэ?Бясалгал.

Meditation: Go beyond the conscious mind and enter the subconscious mind in order to change self-destructive habits and behaviors.

  • Бясалгалын гол зорилго нь таны анхаарлыг хүрээлэн буй орчин, бие махбодь, цаг хугацаанаас холдуулах бөгөөд ингэснээр эдгээр гадны хүчин зүйлсийн оронд таны юу зорьж байгаа, юу бодож байгаа нь таны анхаарлын төвд байх болно. Таны өөрчлөхийг хүссэн бүх муу зуршил, зан үйл чинь далд ухамсарт оршдог.
Насанд хүрсэн хүний ухамсартай оюун ухаан ба далд ухамсар

Хэрхэн бясалгал хийх 4 долоо хоногийн 7 алхамыг номдоо тайлбарласан бөгөөд энэ номонд бичсэн бүх ойлголтуудыг ашиглан өмнөх өөрийгөө үгүй хийж, шинэ өөрийгөө бүтээх юм. Илүү ихийг drjoedispenza.com

Хүний зуршил, зан чанар, мэдрэмжүүд яаж тогтдогийг шинжлэх ухааны үндэстэйгээр ойлгож, улам өөрийгөө хөгжүүлж, хичээх урам зоригийг авлаа. Англиар уншихад ойлгохгүй хэсгүүд байсан ч гол санаануудыг нь авч чадсан. Гол нь ойлгосноо марталгүй өдөр тутамдаа хэрэгжүүлж, уншсан бусад номнуудын санаатай нийлүүлэн авч явах хэрэгтэй. Одоогоор бясалгалынхаа эхний алхамыг ч хийж чадахгүй байгаа ч өдөр бүх хичээх болно оо.

2022.02.26 Nana~

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet