Ямар дажгүй жил өнгөрчихөв өө? Өнөө хүсээд байсан дадлагаа олсон, амьдралын минь мөрөөдөл болох Taylor-ийн концертод явсан, бас зөндөө аялсан. Жилийн өмнө Computer Science сурмааргүй байна гээд жаахан шантарсан байсан бол одоо хамаагүй дээр бодолтой байгаа. Юу ч гэсэн энэ жил төгсөөд 2 жил орчим ажиллах төлөвлөгөөтэй байна. Европд ажил олж чадахгүй бол (гэхдээ заавал олно шүү) Монгол явсан ч яахав. Шууд мастер бол сурахгүй ээ, сургуулиас үнэндээ залхаж байна. 😌
“Энэ жил би бусдыг тоохгүйгээр өөртөө төвлөрдөг, тайван, хүнийг мартаж чаддаг, өөрийгөө хайрладаг болмоор байна” гэж өмнө жил бичжээ. Хөөрхөн биелүүлчихсэн байна шүү, ер нь Нандиа том хүн болж дээ. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэж хортой хүмүүсийг явуулж сурсан, найзууд ч бай залуучууд ч бай. Найз залуутай болоогүй ч олон болзоонд явж өөр өөр хүмүүстэй танилцлаа. Амьдралд цөөн хэдэн итгэл даасан найзуудтай байх л чухал юм байна. Хуурамч, намайг хүндэлдэггүй, сонин хүмүүсээс салах нь амьдралыг ямар амар болгодгийг анзаарлаа. Одоо болтол миний хажууд байгаа сайн хүмүүст үнхээр талархаж байгаа. ❤️
2024 онд сурсан, 2025 онд хэрэгжүүлмээр байгаа зүйлс:
- Олон жил өөрийгөө голсоны эцэст сая өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж сурж байна. Миний биеийн жин, нүүрний батга намайг тодорхойлохгүй шүү дээ. Турахын төлөө биш хүчтэй, эрүүл байхын төлөө. 😎
- Гүйлт, сэлэлт, биеийн хүчний дасгал, иога хийдэг болсон. 7 хоногт ядаж 4 удаа биеэ хөдөлгөх дадлаа үргэлжлүүлээд илүү сайн сэлдэг, гүйдэг, бас булчинтай болоорой.
- 7 улсын 11 хотоор аялав. Өөөрөө мөнгөө цуглуулаад, хичээл ажилаа зохицуулаад, төлөвлөгөө гаргаад найзуудтайгаа аялах үнэхээр сайхан. Хэдхэн хоног ч болов өдөр тутмын асуудал, стресснээс зугтаад ирэх шиг л болдог.
- Танилын хүрээ маш чухал — ажил олоход бас мэдээлэлтэй байхад.
- Бусдын юу гэж бодох нь тэдний л асуудал, надад хамаагүй.
- Хүн бүр өөрийн гэсэн замтай. Найзууд маань надаас илүү газар ажилд орсоныг өөртэйгөө харьцуулж болохгүй. Аз, цаг хугацаа яаж таарах гээд олон хүчин зүйлс бий. Зүгээр л хичээ, харин боломж олдох үед бүү алд.
Энэ жил би карертаа анхаарах хэрэгтэй. Дипломоо хамгаалж сайн дүнтэй төгсөх, гоё компанид өндөр цалинтай ажилд орох, их зүйлс сурч хичээх. Өөртөө болон хайртай дотны хүмүүстээ анхаарал тавиад зөвхөн сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлээрэй. 25 бол миний дуртай тоо, амжилтаар дүүрэн жил байх болтугай 😁 You can do it!
2025.01.01 happy nanachka