За нэг монголоороо нийтлэл бичье.
Шинэ жилд дуртай биш, сэтгэл хөдлөлгүй байгаадаа бүр дасчихсан. Шампаанск уух нь л гоё санагддаг боллоо.
2021 он бол маш ганцаардмал, өөрийгөө хайрласан, академик зорилгуудаа биелүүлсэн жил боллоо. Юу ч чадахгүй, суга байна гэж шантрах үе зөндөө байсан ч өөрийнхөө хувьд хичээсээр байсан өөртөө баярлалаа.
Энэ (өмнө) жил Англи хэлээ сайн нүдлээ. Сургалтад явалгүйгээр өөрөө олон аргаар Англи хэлний чадваруудаа хөгжүүлж, IELTS-д бэлдсэн. Хамгийн чухал, их бэлдсэн IELTS-даа хүссэн оноогоо авч чадаагүй ч бусад EJU, ЭЕШ, SAT дээр сайн авсан. МУИС-д одоо сурч байгаа. Оюутнууд нь дүнгийн төлөө л “сурдаг”, зарим багш нь хичээлээ ордоггүй сонин сургуульд сурмааргүй байна. Мундаг хүмүүсийн дунд, өөрийгөө суга гэж мэдэрч, өөрийгөө шахаж, хамгийн сайнаараа хичээмээр байна. KUAS-д тэнцсэн минь намайг ямар чадвартайг харуулж, урам өглөө. Одоо Унгарын тэтгэлэгтээ зүтгэе дээ.
Хэзээ ч төсөөлж байгаагүй, гэнэтийн бас хамгийн зөв өөрчлөлт бол цагаан хоолтон болсон минь байлаа. Цэвэр Vegan биш ч ямар ч мах идэлгүйгээр 8 сар болжээ. Цаашдаа Vegan болох зорилгыг өөртөө тавьж байна.
Ингээд 2021 онд ухаарсан, мэдэрсэн зүйлсээ дурдъя.
- Зөвхөн намайг сонсохыг хүсэх хүнд л тайлбараа хадгал.
- Reject-лүүлж сурч байх нь зүгээр.
- Music is the best therapy. Дуу бүтээдэг хүмүүсийг илүү ихээр хайрлаж, ойлгож, дуунд их цаг зарцуулах боллоо. Хөгжим бол ямар ч үед миний дэргэд байж, тайтгаруулж, дэмжиж, хань болдог цорын ганц ҮНЭН минь.
- Англи хэл бол эх хэл шиг төгс байх ёстой.
- Өөрийн гэсэн бодолтой, шүүмжлэх сэтгэлгээтэй, бусдын бодолд шууд автахгүй байх.
- Үргэлж өөрийгөө хөгжүүлж, олон талын мэдлэгтэй байх чухал.
- Хүмүүс хэцүү гэсэн ч хичээвэл би чадна.
- Зарлагаа тана, мөнгөө хуримтлуул, хувьцаа, бонд, койн ав. Санхүүгийн мэдлэгтэй бай.
- Аливаа зүйл хийхдээ түүндээ л төвлөр. Social-аас зай байр.
Энэ жилийг би “БИ” гэж нэрлэмээр байна. Өөртэйгөө найрамдал тогтоосон, ганцаараа байж сурсан, хичээсэн, амжилттай жил байлаа. Дараа жил илүү сонирхолтой, адал явдалтай, үр бүтээмжтэй жил байгаасай.
Энэ жилд хүсэх гол зүйлс бол: Computer Science-д дуртай, чадвартай болох, Унгарын тэтгэлэгт тэнцэх, extreme зүйлс хийж үзэх, 2021 онд сурсан зүйлсээ үргэлжлүүлэх, маскаа тайлж хаях.
2022 онд хаа нэг газар хүссэн сургуульдаа орчихсон, илүү дээр Нандиа болчихсон, нийтлэлээ бичиж суугаасай:>
2022.01.01 2:20AM. Нана