Bonjour! 2021
Шинэ он? Амьдрал хэвээрээ л үргэлжилж байна шүү дээ. Зүгээр л дэлхий нарыг нэг бүтэн тойрсон хэрэг. Шинэ жил ойртохоор баярлан хөөрч, он гарах мөчийг тэсэн ядан хүлээдэг байсан жаахан охин байхгүй болжээ. Ийм сонин үзэл бодолтой, ямар ч сэтгэл хөдлөлгүй болчихож.
2020 он бол олон зүйлсийг ухааруулсан, арай дээр Нандиаг бий болгосон жил байлаа. Ер нь жил болгон “Би өмнө жил ямар тэнэг байсан юм бэ?” гэж боддог нь том болж байгаагийн шинж биз. Ертөнцийг харах үзэл, аливаа зүйлд хандах хандлага нь ч илүү mature болж байгаадаа баяртай байна. Ингээд 2020 онд ухаарсан, мэдэрсэн зүйлсээ дурдъя:
- Өөрийнхөөрөө бай. Өөрийн дуртай зүйлээ хий, цаг гарга. Дургүйд хүчгүй, дургүй зүйлээ заавал хийх албагүй.
- Хүн бүрт өөр өөр асуудлууд бий. Өөрийгөө бусадтай бүү харьцуул.
- Хэн ч төгс биш. Өөрийгөө алдаатай нь, сул талтай нь хамт хайрла.
- Эрүүл хооллолт, сайн нойр - бүхний суурь юм.
- Зоригтой хийж эхэл. Хийсэндээ биш хийгээгүйдээ харамсана.
- Хэнд ч 100% итгэж болохгүй.
- Хэн нэгэнд өөрийгөө баталж харуулах гэж биш зөвхөн өөрийнхөө төлөө л хичээ.
- Уурлах үедээ өөрийгөө control-дож сур.
- Би ганцаараа “хатуу” хүн биш. Бүх хүмүүс хайрлах, хайрлуулах ёстой.
- Байгаа бүхэндээ таларх. Энгийн жижиг зүйлс л амьдралын хамгийн сайнхан хэсэг.
Ингээд харахад бүгд ойлгомжтой, сүртэй философи биш. “Байгаа бүхэндээ талархах хэрэгтэй” гэдгийг мэдээж хүн бүр мэднэ. Мэддэг байлаа гээд шууд бүгдэд талархдаг сахиусан тэнгэр болчихгүй. Үүнд ойртохын тулд олон ном уншиж, ойр дотны хүмүүс нөлөөлж байж сая амьдралаа голохоо больно. Энэ чинь л жинхэнэ influence.
Энэ жил 18 хүрнэ, оюутан болно, эрх чөлөөтэй байна гэхээр айж бас баярлаж байна. Сурах, эрэлхийлэх зүйлс хязгааргүй их. Шантрал, бүтэлгүйтэл ч олон бий. Ингэж л амьдрал илүү амттай болно доо.
За тэгээд энэ жил хүсэх зүйлс бол: Корона байхгүй болох, шалгалтуудаа сайн өгөх, сэтгэл болон биеийн эрүүл мэнд сайн байх, өмнө жил сурсан зүйлсээ алдахгүй байх, өө бас “тоомжиргүй” байх.
Дараа жил бас ийм нийтлэл бичээд, илүү дээр Нандиа болсон байгаасай.
2021.01.01 Нана